/ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС "ӨНДӨР ЭЭЖ, ӨНДӨР ААВ"-УУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС "ӨНДӨР ЭЭЖ, ӨНДӨР ААВ"-УУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

        Дөнгөж сургуулиа төгсөөд шинэхэн дипломоо өвөртөлсөн цэл залуухан хэсгийн төлөөлөгч нэрийг нь дуулсанаас цаашгүй хөдөөгийн суманд томилогдчихоод хэдэн хувцас ном дэвтэрхэн цүнхэлж аваад , зориг сэтгэл хоёроо цээжиндээ багтааж ядаад л томилогдсон сумандаа ирнэ.Газар ус мэдэхгүй ганц ч хүн танихгүй одоонийх шиг цагдаагийн албан хаагчид зориулсан кабон гэж байсангүй тэр үед тэдэнд юу байв. Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая.Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн өргөсөн тангараг бодогдож жинхэнэ амьдралын хүнд хэцүүд шурган ороод сумын болох болохгүй бүхний аргыг олж тэднийг амар тайван амьдруулах гэж халуунд халж хүйтэнд хөрч өвлийн хүйтэн шөнө зуны халуун өдрүүдэд шантралгүй зүтгэж явахад гэр бүл аав ээжийн хайр бодогдоно халуун цай хоол дулаан угтах гэр орон бодогдоно.Энэ л үед тэднийг огтын танихгүй хэрнээ ижий аав шиг нь сэтгэл гаргаж тосон авдаг Өндөр ээж аавууд сум бүхэнд бий.Жинхэнэ монгол сэтгэлээр хүний хүүхэд гэлгүй өөрийн ажлыг нь бишрэн дээдэлж араас нь санаа тавьж хоол цайг нь халуун байлгаж ядрах өвдөхөд нь түшин тулдаг тийм л нэг айл тийм л нэг аав ээжийн гэрт олон ч хэсгийн төлөөлөгч сумын цагдаа нар бүр үе үеэрээ амьдарна.Зүйрлэхийн аргагүй ийм сэтгэлийн хариуг Завхан аймаг дахь “Алтан гадас одонт” цагдаагийн газрын хамт олон хариулахаар шийдэж анхлан санаачилж тэдэндээ хүндэтгэл үзүүллээ. Аймгийн хэмжээгээр нийт 30 айлд энэ хүндэтгэлийг үзүүлэх бөгөөд хамгийн түрүүнд бид Эрдэнэхайрхан сумын уугуул өндөр настан А.Дамдинсүрэн гуайнд очлоо. Сумаасаа шилжин Улиастай хотод нүүж ирээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа энэ хоёр буурай 2 хүүтэй ч өөрсдийгөө олон сайхан хөвгүүдтэй хүн хэмээн бахархан ярьж хүрээд ирж байгаад нь баярлаж хоолой зангируулан угтсан юм.Гал дээрх цай буцалж байхад ирлээ миний хүүхдүүдийн ажил үйлс сайхан байх юм байна хэмээн хөөрч байгаа нь хүртэл төрүүлсэн үрдээ хүсдэг тэр л сэтгэл тэр л үг.Ээжий аавдаа ирэлгүй удсан хүүхдээ гэнэт ирэхээр баярладаг шиг сандарч байгаа нь хүртэл сайхан. Дараагийн айл Алдархаан сумын уугуул Д.Циен гуайнх байлаа. Тэднийх 5 хүүхэдтэй өнөр өтгөн айл насаараа Алдархаан сумын захиргаанд үйлчлэгч хийсэн Циен эгчийнд сумын хэсгийн төлөөлөгч цагдаа ажлаар яваа цагдаагийн алба хаагчид хооллож ундлан хонон өнжиж, амьдарч дасчээ. Хамгийн гол нь өөрсдийн олон хүүхдийн хажуугаар хүний хүүхдийг хооллон гэртээ байлгана гэдэг ямар агуу сэтгэл вэ.Тэд хариуд нь юу ч хүсээгүй нь бүр ч биширмээр.Энгийн л нэг айл энгийн л нэг хүмүүс.Гэвч сэтгэл нь энгийн биш ажээ. Үе үед ийм айлууд сум бүрт байсаар ирсэн одоо ч байсаар л байгаа.Тэднийхээ ачийг цагдаагийн алба хаагчид үргэлж санаж эргэж тойрч ингэж хүндэтгэж байгаа нь сэтгүүлч миний хувьд маш сайхан санагдаж цаашид энэ үйлс түгэн дэлгэрээсэй хэмээн хүсэж явлаа. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу үлдсэн айлуудад, өндөр аав ээжүүддээ сум бүрт нь очиж хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулах юм байна.Сайн үйлс бүхэн улам улмаар түгэн дэлгэрэх болтугай. Хүн бүр амьддаа бие биеэ хайрлаж баярлуулах ёстой хүнээ заавал баярлуулж урмын үгээр дутаахгүй яваасай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э