/ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР “МАРШ ТАКТИК”- ИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР “МАРШ ТАКТИК”- ИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Завхан аймаг дахь цагдаагийн газар байгуулагдсан түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Марш тактик-2019” тэмцээн мөн оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улиастай сумын Цанын баазад боллоо. Тус тэмцээнд 7 баг оролцсоноос Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг түрүүлж, Онцгой байдлын газрын баг, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн багууд удааллаа. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулсан марш тактикийн тэмцээн байлаа. Тэмцээнд 5 сургуулийн 35 сурагч оролцож, авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг оюунаа сорьсоноос Бүрэн дунд 4 дүгээр сургуулийн баг түрүүлж, Политехникийн коллежийн баг дэд байр, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн “Чандмань” баг гутгаар байрт тус тус шалгарч, зохион байгуулагдсан тэмцээнүүдийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа усан бассейн бүхий спорт цогцолборын зааланд тусгай хөтөлбөрөөр болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э