/ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

       Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 125 тоот тушаалын биелэлтийг хангах, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр тус цагдаагийн газар нь Аймгийн прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, орон нутгийн Шинэ Завхан телевизтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион явууллаа. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумдын ард иргэдэд сурталчлахад оршиж байна. Арга хэмжээний хүрээнд Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын ГХУСАЗС зөвлөлийн гишүүдийн хамтарсан уулзалт зөвлөгөөн болж урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн шинэлэг байдлаар зохион байгуулах талаар санал солилцож Дэвжээ, АХА тэмцээнүүдийг зохион явуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч тодорхой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг тарааж, санал асуулга авч ажиллаа. Завхан аймаг дахь Цагдаагийн газрын “Энхийн харуул” хамтлагийн гишүүд урлагийн тоглолт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э