/ “УРАН ЖОЛООДЛОГО -2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.

“УРАН ЖОЛООДЛОГО -2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.

      Завхан аймгийн Баянтэс сумын цагдаагийн хэсгээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Уран жолоодлого 2019” тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр зохион явууллаа. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн эрхийн үнэмлэх зэргийг шалгаж шалгуур үзүүлэлт хангасан жолооч нарыг тэмцээнд оролцуулав. Эрэгтэй жолоочийн төрөлд нийт 30 жолооч, эмэгтэй жолоочийн төрөлд 16 жолооч оролцож эрэгтэй жолооч нар механик хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, эмэгтэй жолооч нар автомат хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жолоодож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Төрөл тус бүрээс эхний 3 байрыг шалгаруулж медаль, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл дурсгалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э