/ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022

ус цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Улиастай сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2022” уралдаант тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Улиастай сумын засаг дарга Ч.Наранбат нар оролцсон ба тэмцээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 9 баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодрууллаа.
✅1 дүгээр байранд Улиастай сумын 4 дүгээр цэцэрлэгийн "#АВХААЛЖ" баг
✅2 дугаар байранд Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн "#ШИНЭ_ЦАГДАА" баг
✅3 дугаар байранд Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгийн "#ЦАГААН_ШОНХОРУУД" баг
✅Тусгай байранд Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн "#НАЙМАН_НАЙЗУУД" баг тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э