/ “Говийн чоно” сэдэвт газар хөдлөлтийн үеийн дасгал сургуулалт зохион байгуулагдлаа.

“Говийн чоно” сэдэвт газар хөдлөлтийн үеийн дасгал сургуулалт зохион байгуулагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран 2015 оны 3 дугаар сард “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд цэрэг-иргэний байгууллагын харилцан ажиллагаа” сэдвээр “Говийн чоно дасгал сургуулийг 4 дэх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын болзошгүй нөхцөл байдлын үед ажиллах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажиллагаа, бие бүрэлдэхүүний бэлэн байдал, мэдлэгийг дээшүүлэх, дадлага эзэмшүүлэх зорилготой “Говийн чоно дасгал сургуулийн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааны үед олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үед салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг сайжруулах дасгал сургуулалтыг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт МУИС-ын харьяа Завхан сургуулийн оюутны дотуур байранд зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн үеийн дасгал сургуулалтанд цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Завхан сургуулийн багш, ажилчид, иргэд нийт 150 орчим хүн оролцлоо.

Энэхүү сургалтанд цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг, шалган нэвтрүүлэх бүлэг, эргүүлийн бүлэг, тандан судлах баримтжуулах, хэв журам сахиулах бүлэг, дайчлан баривчлах, харгалзан хүргэх бүлэг, мөрдөн шалгах бүлэг, холбоо хэвлэл мэдээллийн бүлэг, хяналт шалгалтын бүлэг үүрэг гүйцэтгэж, нийт 40 алба хаагч оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э