/ Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан “Марш тактик болон спорт”-ын тэмцээнүүд болж өндөрлөлөө.

Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан “Марш тактик болон спорт”-ын тэмцээнүүд болж өндөрлөлөө.

            Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан 2014 оны 03 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Завхан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээнүүдэд  Цагдаагийн газрын  баг тамирчид амжилттай оролцлоо.

            Тэмцээнд   үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий нийт 12 байгууллага оролцож марш тактик, АКМ, ПМ маркын буудлага, гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, шатар, снукер билляръд, дардас гэх мэт төрлөөр өрсөлдлөө.

Уг тэмцээнд цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцож “Снукерь биллярд”- ын тэмцээнд цагдаагийн ахмад Г. Батсайхан, цагдаагийн ахлах ахлагч Г. Доржбал нар оролцож 1 дүгээр байр, “Сагсан бөмбөг”- ийн тэмцээний эрэгтэй төрөлд цагдаагийн ахлах ахлагч Г. Ганзориг ахлагчтай баг 2 дугаар байр, Теннисний тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд цагдаагийн дэд ахлагч Б. Дагважаргал 2 дугаар байр, “Гар бөмбөг”- ийн тэмцээний эмэгтэй төрөлд цагдаагийн хошууч Б. Чимэдрэгзэн ахлагчтай баг 3 дугаар байр тус тус эзэлж спортын тэмцээнд багийн дүнгээр Цагдаагийн газар ДЭД байр эзлэлээ.

  “Марш тактик”-ын тэмцээнд Шийдвэр гүйцэтгэх албаны “Сүлдэн заяа”, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн “Харцагууд, Уулын чоно, Ирвэсүүд”, Цагдаагийн газрын “Шонхор-1, Шонхор-2, Онцгой байдлын хэлтсийн “Аврагч-2, Хурд-1” гэсэн нийт 19 баг оролцосноос  Цагдаагийн газрын “Шонхор-2” баг 1 дүгээр байр, “Шонхор-1” баг 3 дугаар байранд орж багийн нийлбэр дүнгээр  Цагдаагийн газар ТЭРГҮҮН  байр эзэлж шилжин явах “Цом”-ын эзэн боллоо.

Мөн энэ үеэр марш тактикийн тэмцээнд оролцсон байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Олс таталт”-ын тэмцээнд цагдаагийн газрын баг тэргүүн байр,   “Цасны сумо” тэмцээнд цагдаагийн ахлах ахлагч Б. Бямбадорж тэргүүн байр тус тус эзэллээ.

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э