/ Ногоон гэрэл-Цагаан шугам тэмцээн зохион байгуулагдлаа.

Ногоон гэрэл-Цагаан шугам тэмцээн зохион байгуулагдлаа.

Ногоон гэрэл-Цагаан шугам

тэмцээн зохион байгуулагдлаа.

Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор аймгийн ГХУСАЗСС, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” уралдаан тэмцээнийг Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2-3 ангиудын дунд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  аймгийн Биеийн тамир спортын газар зохион явууллаа.

Уг тэмцээний хөтлөгчөөр цагдаагийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү, шүүгчээр Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Үүрийнцолмон, хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал, замын цагдаагийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батбаатар нар ажиллаа.

Уралдаан тэмцээнд оролцогч багууд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, гэрийн даалгавар, жүжигчилсэн тоглолт, буухиа, хувцаслалт, хөгжөөн дэмжигч зэрэг 7 төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдөснөөс Дэвшил сургуулийн Б.Раднаасамбуу ахлагчтай “Шидэт дохиур” баг 97,5 оноогоор тэргүүн байранд, мөн Дэвшил сургуулийн Б.Дандаабаяр ахлагчтай “Супер цагдаа” баг 88,8 оноогоор дэд байранд, Бүрэн дунд 3 дугаар сургуулийн Г.Дагийжанчив ахлагчтай “Гэрлэн дохио” баг 93,8 оноогоор гутгаар байранд шалгаран өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Мөн тэмцээнд оролцсон 6 багийн 36 хүүхдэд батламж, үнэ бүхий зүйл дурсгалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э