/ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2015” УРАЛДААН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨӨ.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2015” УРАЛДААН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨӨ.

Завхан аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Завхан аймаг дахь  “Алтан гадас” одонт Цагдаагийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй õàìòðàí бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад зорилгоор.  ЕБС-ийн 2-3 ангиудын дунд төв, урд, баруун, хойд, зүүн гэсэн 5 бүсэд зохион явуулаад, бүсээс шалгарсан багуудын дунд  аймгийн аварга шалгаруулах “Íîãîîí ãýðýë-Öàãààí øóãàì-2015” óралдаан òýìöýýíий тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 29-ны Улиастай суманд Биен тамир спортын хороонд боллоо.

Энэхүү тэмцээнийг аймгийн ИТХ-ын хурлын Б. Отгонбаатар, тамгын газрын дарга  Д. Түвшинжаргал, ИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн дарга Д. Цэвэлмаа  мэргэжлийн хяналтын газрын дарга Д. Батсайхан, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М. Гүрсэд, Жавхлант цогцолборын захирал М. Нямдорж, 3 дугаар сургуулийн захирал Т.Намжилжав, Дэвшил сургуулийн захирал Д. Мягмардорж, 4 дүгээр сургуулийн захирал Д. Болор-эрдэнэ, бБоловсролын газрын мэргэжилтэн Б. Уртнасан,  дэлхийн зөнгийн төслийн зохицуулагч  Ж. Өлзийбаяр, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс Г. Мягмарсүрэн зэрэг албадын төлөөлөл үзэж сонирхлоо.

Уг тэмцээний шүүгчээр ахлах мөрдөн байцаагч орлогч/, цагдаагийн дэд хурандаа О. Одхүү, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад С. Батбаатар, хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал нар ажиллаа.

Энэхүү тэмцээнд төвийн бүсийн аварга Улиастай сумын Б.Раднаасамбуу ахлагчтай  Дэвшил сургуулийн “Шидэт дохиур” баг, урд бүсийн сумдын аварга Цагаанчулуут сумын дунд сургуулийн Д.Мөнгөнцэцэг ахлагчтай  “Жавхаа” баг, баруун бүсийн сумдын аварга Яруу сумын дунд сургуулийн  Т.Лхагва-Очир  ахлагчтай  “Золбоо” баг, хойд бүсийн сумдын аварга Сонгино сумын дунд сургуулийн  Б.Пүрэвдорж  ахлагчтай  “Ногоон гэрэл” баг, зүүн бүсийн сумдын аварга Тосонцэнгэл сумын бүрэн дунд сургуулийн  Б.Хулан  ахлагчтай  “Шинэ гарц” баг, урилгаар  хойд бүсийн сумдаас урилгаар оролцож буй Цэцэн-Уул сумын дунд сургуулийн  О.Анунзаяа  ахлагчтай  “Гэрлэн дохио” баг зэрэг нийт 6 баг оролцож, мýíä÷èëãýý, хувцаслалт, жүжигчилсэн тоглолт, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, гэрийн даалгавар, хөгжөөн дэмжигч зэрэг 7 төрлөөр тэмцээнийг øàëãàðóóëàí явууллаа.

Тэмцээний тэргүүн байранд 88.6 оноогоор Цагаанчулуут сумын дунд сургуулийн Д.Мөнгөнцэцэг ахлагчтай  “Жавхаа” баг шалгаран Цом, өргөмжлөл, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж, улсын аварга шалгаруулах “Ногоон гэрэл цагаан шугам-2015” уралдаан тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

Дэд байранд 87,6 оноогоор Сонгино сумын дунд сургуулийн  Б.Пүрэвдорж  ахлагчтай  “Ногоон гэрэл” баг шалгаран өргөмжлөл, мөнгөн медаль, үнэ бүхий зүйлээр, гутгаар байранд Яруу сумын дунд сургуулийн  Т.Лхагва-Очир  ахлагчтай  “Золбоо” баг шалгаран өргөмжлөл, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр, тусгай байранд  Улиастай сумын Б.Раднаасамбуу ахлагчтай  Дэвшил сургуулийн “Шидэт дохиур” баг, зүүн бүсийн сумдын аварга Тосонцэнгэл сумын бүрэн дунд сургуулийн  Б.Хулан  ахлагчтай  “Шинэ гарц” баг, урилгаар  хойд бүсийн сумдаас урилгаар оролцож буй Цэцэн-Уул сумын дунд сургуулийн  О.Анунзаяа  ахлагчтай  “Гэрлэн дохио” баг нар шалгаран өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Мөн тэмцээнд оролцогчдоос багийн ахлагчийн биет зохицуулагчийн төрлөөс хамгийн “Шилдэг зохиуцуулагч” оролцогчоор Цагаанчулуут сумын дунд сургуулийн 3 дугаар ангийн сурагч Д.Мөнгөнцэцэг, “Хамгийн оюунлаг” оролцогчоор Яруу сумын дунд сургуулийн 3А ангийн сурагч Т.Лхагва-Очир, багийн мэндчилгээний төрлөөс “Хамгийн авъяаслаг” оролцогчоор Цэцэн-уул сумын дунд сургуулийн 3 дугаар ангийн сурагч О.Анунзаяа, “Хамгийн өхөөрдөм” оролцогчоор Улиастай сумын Дэвшил сургуулийн 3 дугаар ангийн сурагч Э.Нямсамбуу, жүжигчилсэн тоглолтын төрлөөр “Хамгийн авхаалжтай” оролцогчоор Цэцэн-уул сумын дунд сургуулийн 3 дугаар ангийн сурагч Д.Ариунаа, буухиа тэмцээний төрлөөр “Хамгийн чадварлаг” оролцогчоор Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн 2Б ангийн сурагч Б.Хулан, “хамгийн цоглог” оролцогчоор Сонгино сумын дунд сургуулийн 3А ангийн сурагч Б.Пүрэвдорж нар шалгаран өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э