/ Баруун бүсийн шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Баруун бүсийн шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

           Завхан аймгийн Цагдаагийн газраас санаачилан Монгол Улсад шинэ үеийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жил, Эрүүгийн албаны 85 жилийн ойд зориулан цагдаагийн алба, ажилтны үйл ажиллагааг сурталчилж алдаршуулах, хэсгийн төлөөлөгч нарын ажил мэргэжил, мэдлэг, ур чадварын түвшинг ахиулах, харилцан туршлага солилцох зорилгоор зохион явуулсан “Баруун бүсийн шилдэг хэсгийн төлөөлөгч-2016” ажил мэргэжил, мэдлэг, ур чадварын тэмцээн 2016 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд Улиастай хотод амжилттай явагдлаа.

Тэмцээнд цагдаагийн баруун хүрээний Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймаг дахь Цагдаагийн газар тус бүр 2, нийт 10 хэсгийн төлөөлөгч оролцлоо.

 Тэмцээнд оролцогчид:

  1. Хууль эрх зүйн мэдлэг
  2. Сэтгэн бодох чадвар
  3. Гүйцэтгэх ажлын ур чадвар
  4. Компьютерын мэдлэг
  5. Эрэн сурвалжлах ASAP сан
  6. Цагийн байдал
  7. Хорт утаа
  8. Онцгой байдал гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх чадвар
  9. Автомашин жолоодох ур чадвар
  10. Мотоцикл жолоодох ур чадвар
  11. Морь унах чадвар / эмээллэх, чөдөрлөх г.м/
  12. Цагдаагийн алба хаагчийн бие бялдрын норматив /100 м, 1000 метрын гүйлт, уян хатан, саадтай гүйлт, гар дээр суниах/
  13. АКМ, ПМ бууны задаргаа
  14. АКМ, ПМ буу буудлага   гэсэн 13 төрлийн 20 үзүүлэлтээр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорьлоо.

 Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг 81.0 оноогоор Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Сонгино сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөр эзэлж, цом, алтан медаль, Эрүүгийн цагдаагийн газрын даргын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, дэд байрыг 76.5 оноогоор Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэбат, гутгаар байрыг 76,05 оноогоор Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч З.Батзориг нар тус тус эзэлж, медаль, Эрүүгийн цагдаагийн газрын даргын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 Тэмцээнд оролцсон нийт алба хаагч нарт Цагдаагийн газраас батламж, дурсгалын зураг гардууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э