/ “ ЗЭВСЭГ -2016 ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

“ ЗЭВСЭГ -2016 ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

            Тус Цагдаагийн газраас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох  журам / ЦБҮАЖ код 602/-ыг хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, алдагдаж,  эрэн сурвалжлагдсан галт зэвсгийг олж илрүүлэх, галт зэвсгийн бүртгэл судалгааг шинэчлэх зорилгоор  иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд буй галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллогыг явуулж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахаар “Зэсвэг-2016” нэгдсэн арга хэмжээг явуулж байна.

            Нэгдсэн арга хэмжээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхэлсэн ба мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд  үргэлжлэх юм.

            Тус цагдаагийн газарт 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 2781 галт зэвсэг бүртгэгдсэн ба “Зэвсэг-2016” арга хэмжээний хүрээнд эдгээр галт зэвсгүүдийг нэг бүрчлэн нүд үзэж бүртгэж тоолох юм.

            Иймд иргэд, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа болон  цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаанд хамрагдаагүй, цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүй  галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа бол Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагчид хандаж,  зөрчлөө засуулахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э