/ “ ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТ ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА.

“ ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТ ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА.

            Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан захиргааны зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөрчлийн илрүүлэлт” ерөнхий арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу улс орон даяар зохион байгуулж байна.

            Ерөнхий арга хэмжээ 2016 оны 11 дүгээр сарын 21-н өдрөөс эхлэн, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл явагдаж байна. 

            Тус цагдаагийн газраас “Зөрчлийн илрүүлэлт” арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх ажлын дэд төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байга ба уг арга хэмжээний хүрээнд  94 зөрчил илрүүлж,  иргэн, аж ахуй нэгж байгууллагад 3.127.800 төгрөгийг торгууль ногдуулсан байна.

            Улсын хэмжээнд “Зөрчлийн илрүүлэлт”-ийг арга хэмжээ эхлэхийн өмнөх хоногуудтай харьцуулахад 30,2 хувиар өсч, гэмт хэргийн гаралт 4,3 хувиар буурсан нь зохих үр дүнгээ өгч байна гэж цагдаагийн удирдах дээд шатны байгууллагаас дүгнээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э