/ Цагдаагийн газрын “Цасны баяр” зохион байгуулагдлаа.

Цагдаагийн газрын “Цасны баяр” зохион байгуулагдлаа.

         Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас алба сурталчилах ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тасаг албадын уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдын дунд эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилготой “Цасны баяр”-ыг 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
       Энэхүү “Цасны баяр”-аар буухиа, цасны сумо, олс таталтын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд “Буухиа” тэмцээнд Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг тэргүүн байр, Эрүүгийн цагдаагийн тасаг дэд байр, Отгон сум дахь цагдаагийн тасаг гуравдугаар байр тус тус эзэллээ.
Цасны сумогийн тэмцээний эрэгтэй төрөлд НХЖХ тасгийн саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Энхбаяр тэргүүн байр, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаа, цагдаагийн ахлагч Б. Угтахбаяр дэд байр, Цагаанчулуут сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б. Пүрэвдагва гуравдугаар байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд Эрүүгийн цагдаагийн тасаг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С. Будхүү тэргүүн байр, Замын цагдаагийн тасгийн алба хаагчын гэр бүлийн гишүүн С.Отгонбаяр дэд байр, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг үйлчлэгч Б. Роломсүрэн гуравдугаар байр тус тус эзэллээ.
       Олс таталтын тэмцээнд Завханмандал сум дахь цагдаагийн тасаг тэргүүн байр, Нийтийн хэв журам хамгаалах тасаг дэд байр, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг гуравдугаар байр тус тус эзэллээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э