/ Хэсгийн төлөөлөгч нарын цугларалт зохион байгуулагдлаа.

Хэсгийн төлөөлөгч нарын цугларалт зохион байгуулагдлаа.

             Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Цагдаагийн газрын даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/4 дугаартай тушаалын дагуу сум дахь тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, ГА-ын мэдээллийн сан, гэмт хэрэг, зөрчлийн санд ажиллах дадлага чадвар эзэмшүүлэх “Хэсгийн төлөөлөгч нарын цугларалт”-ыг 2017 оны 02 сарын 01-ны өдрөөс 04-ны өдрүүдэд Улиастай сумын төвд зохион явууллаа.
        Энэхүү цугларалтаар хэсгийн төлөөлөгч нарт албадаас сургалт мэдээлэл хийж, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө. Тухайлбал:
Мэдээлэл судалгааны мэргэжилтэн цагдаагийн дэслэгч М.Наранжаргал гомдол мэдээлэл, гэмт хэргийн сангийн талаар мэдээлэл, Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Үүрийнцолмон, Цагдаагийн ахлах дэслэгч Алтаншагай нар 2016 онд гарсан осол хэргийн судалгаа сумдаар нь танилцуулж цагдаагийн албаны тухай хуулийн өөрчлөгдсөн зүйл заалтаар сургалт орлоо.
Мөн Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад Ж.Баярмаа Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хуулиар сургалт орж алба хаагчдыг багаар ажилууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э