/ Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

        Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 2015 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн тангараг өргөх ёслол журам”, “ЦЕГ даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/29 дүгээр тушаал, ЦЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргын 2017 оны 5/03 тоот албан бичгийг тус тус үндэслэн Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2017 оны 03 дугаар сарын 28-ны морин цагт Улиастай сумын төв талбайд ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

       Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С. Цэрэнсамбууд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээнд байгуулагуудын төлөөлөл албаны хүмүүс оролцож, цагдаагийн газрын дэргэдэх “Энхийн харуул” хамтлагын дуучин цагдаагийн ахлах дэслэгч Д. Молор-Эрдэнэ, цагдаагийн ахлах ахлагч Б. Пүрэвжаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э