/ Зам тээврийн осол хэрэг үйлдэж хэргийн газрыг орхин зугатаасан гэмт этгээдийг олж илрүүллээ.

Зам тээврийн осол хэрэг үйлдэж хэргийн газрыг орхин зугатаасан гэмт этгээдийг олж илрүүллээ.

         Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр Хөгжимт жүжгийн театрын арын зам дээр 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн “О” гэгч мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцож явах үедээ 4 настай хүүхдийг дайрч зам тээврийн осол гарган хэргийн газраас зугатсан хэрэг гарсан.
        Уг хэргийг үйлдсэн этгээдийг Завхан аймаг дахь цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдийг 72 цагийн дотор олж илрүүлэн баривчилж шалгалтын ажлыг хийж байна.
Иймд ард иргэдэд анхааруулахад замын хөдөлгөөнд соёлтой оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э