/ Дадлага сургалт боллоо.

Дадлага сургалт боллоо.

       Цагдаагийн газрын 2017 оны сургалт соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цагдаагийн газрын даргын 2017оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хэсгийн төлөөлөгч нарын 4 дүгээр сарын нэгдсэн цугларалт 2017 оны 04 дүгээр сарын 26-наас мөн сарын 30-ны хооронд Улиастай сумд зохион явагдлаа.

      Нэгдсэн цугларалт сургалтаар алба хаагч нарт мэдлэг олгох сургалтуудыг дадлага сургалт хэлбэрээр  зохион байгуулсан нь шинэлэг, үр дүнтэй ажил боллоо. Тухайлбал: Замын цагдаагийн тасгаас “Зам тээврийн осол хэргийг шалгах ажиллагаа”, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас “Хэргийн газрын зохиомол дуудлага”, “Таньж оруулах ажиллагаа” зэрэг сургалтуудыг зохион байгууллаа.

      Сургалтаар алба хаагчид онолын мэдлэгээ дадлага ажлаар баталгаажуулан, мэргэжлийн хүмүүсээс газар дээр ажлын зааварчилга зөвлөгөө авч, алдаа оноогоо ярилцаж байсан нь тэдний идэвхийг өрнүүлж, сонирхлыг татаж байлаа.

      Алба хаагчид 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00-14.00 цагийн хооронд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан онлайн сургалтанд хамрагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э