/ Эх үрсийн баяр тэмдэглэлээ.

Эх үрсийн баяр тэмдэглэлээ.

       Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газар “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр алба хаагчид тэдний гэр бүлийг хамруулсан өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүллээ.
      Манай байгууллага нь гэр бүл рүүгээ чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд “Эх үрсийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, нэг өдрийг гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт тэмцээн, уралдаан зохион байгуулж өнгөрүүлдэг уламжлалтай.
      Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хөөрхөн хүүхэд багачууд маань дуу, шүлэг, бүжгээр мэндчилгээ дэвшүүлж, бяцхан урлагийн тоглолт хийж эцэг, эхчүүддээ бэлэг барьсан бол байгууллагын зүгээс хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, гар зургийн уралдаан, чөлөөт сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг урамшууллаа.
Гар зургийн тэмцээнд нийт 18 хүүхэд багачууд оролцосноос 8 настай М. Анударь тэргүүн байр, 6 настай Б. Анударь дэд байр, 5 нас Б. Сүлд-Эрдэнэ гутгаар байрыг тус тус эзэллээ.
Чөлөөт сагсан бөмбөгийн тэмцээнд Б. Нарансолонго тэргүүн байр, М. Мягмардорж дэд байр, гутгаар байрыг Б.Нямсамбуу нар тус тус эзэллээ.
       Мөн цагдаагийн газраас нийгмийн хариуцлагаа биелүүлэх санаачлагын хүрээнд Улиастай сумын 6 багийн 6 хүүхдэд эх үрсийн баярын гарын бэлэг гардууллаа.
Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирэх боломжгүй сумдад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа хүүхдүүдэд "Эх үрсийн баяр"-ын бэлгийг нь бэлтгэн хүргэж байна.
“Эх үрсийн баяр”-ыг тэмдэглэн бяцхан үрсээ баярлуулахад дэмжиж ажилласан тус цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Батхишиг, Бүрэн хайрхан овоо ХХК, Алаг уул дэлгүүр ХХК-ууддаа баярласан талархснаа илэрхийлье.
“Эх үрсийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулсан тус цагдаагийн газрын эмэгтэй алба хаагч нартаа мөн баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э