/ Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 оны эхний улирлын “Сахилгын хариуцлагын зөвлөгөөн” боллоо.

Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 оны эхний улирлын “Сахилгын хариуцлагын зөвлөгөөн” боллоо.

        Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлагын талаар хэлэлцэх 2017 оны эхний улирлын “Сахилгын хариуцлагын зөвлөгөөн” 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

        Энэхүү сахилгын зөвлөгөөнөөр 2017 оны эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажил, алба хаагчдын сахилга хариуцлагын талаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Батдэлгэр мэдээлэл хийж, алба хаагчид саналаа солилцлоо.

       Мөн алба хаагчдын ажилд амжилт хүсч цагдаагийн ахлах ахлагч Б.Батзаяа, цагдаагийн дэслэгч М. Ханбүргэд нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

     Сахилгын зөвлөгөөнд аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн газрын ахмадын холбооны дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э