/ “Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

       Завхан аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдынхаа ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний цагдаагийн алба, үр хүүхдүүдээрээ бахархах үзлийг дэмжих, байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуугийн мэндчилгээг алба хаагч бүрийн ээжүүд, алба хаагчдын ээждээ бичсэн сэтгэлийн үгтэй захидлын хамт хүргүүллээ.
     Цагдаагийн газар дээр зохион байгуулагдсан “Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээнд 58 алба хаагчийн ээж оролцож, цагдаагийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, жанжин туганд хүндэтгэл үзүүлж, байгууллага, хамт олон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө сүүн цацал өргөж, дусргалын зураг авахууллаа.
Мөн тэд хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд оролцож, “Энхийн харуул хамтлаг”-ийн болон Соёл урлагийн их сургуулийн харъяа Хөгжим бүжгийн коллеж дээр зохион явагдсан “Бид урлагийн тайзнаа” урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Цагдаагийн нийт ээжүүдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсч, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг бэлэгдье.

Ижий тандаа мөргөмүү.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э