/ ШАГНАЛ, ЦОЛ ХҮРТСЭН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

ШАГНАЛ, ЦОЛ ХҮРТСЭН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

       Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдыг хугацааны цол болон ЦЕГ-ын шагналаар шагнасныг 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Шагнал болон цолыг тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С. Цэрэнсамбуу, цагдаагийн даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Батдаваа нар гардууллаа.

     “Цагдаагийн байгууллагын гавьяа” тэмдэгээр жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Чимэдрэгзэн, ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Б. Анхцэцэг, Эрүүгийн мөрдөгч Э. Дашдаваа нар шагнагдсан юм.

      Цагдаагийн дэд хурандаа цолоор Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч Д.Самдан, цагдаагийн хошууч цолоор Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Б.Дагвадорж, Түдэвтэй сум дахь цагдаагийн хэсгийн дарга Ж. Уламбаяр, цагдаагийн ахмад цолоор мөрдөгч Т. Амарбаяр, Холбоо мэдээллийн инженер Г. Батболд, Яруу сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Булгантамир, цагдаагийн ахлах дэслэгч цолоор Хүний нөөцийн мэргэжилтэн Ж. Цэцэгмаа, зохицуулагч П. Эрдэнэбаяр, Тэлмэн сум дахь хэсгийн төлөөлөгч О. Гансүх, Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбат, Эрдэнэхайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч Э. Эрдэнэбаяр, Ургамал сум дахь хэсгийн төлөөлөгч Э.Идэртулга, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн М. Наранжаргал нарын 13 алба хаагчийг шагналаа.

Алба хаагчдадаа баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э