/ Завхан нутгаас төрсөн хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Завхан нутгаас төрсөн хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

       Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсний 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газар Завхан нутгаас төрсөн генерал, хурандаа цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Завхан нутгаас төрсөн “Генералуудын талбай”-д зохион байгууллаа.
       Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Улиастайн цэргийн хүрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ жагссан бөгөөд үйл ажиллагааг нээж цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д. Батхишиг үг хэллээ. Арга хэмжээний үеэр цагдаагийн газрын дэргэдэх “Энхийн харуул” хамтлагийн алба хаагчид мэндчилгээ дэвшүүллээ. Мөн тус цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа, яруу найрагч П.Мягмарсүрэн үг хэлж, цагдаагийн хурандаа С. Цэвээнлхаазал яруу найргийн дээжээсээ сонордууллаа.
Монголын цагдаагийн байгууллагын 96 жилийн ой, Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, АТГ-ын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч. Сангарагчаа, Шилүүстэй сумын харьяат, яруу найрагч, цагдаагийн хурандаа С.Цэвээнлхаазал, Баянтэс сумын харьяат, цагдаагийн хурандаа Ч.Сүхээ, цагдаагийн хурандаа П.Гүррагчаа, Түдэвтэй сумын харьяат, цагдаагийн хурандаа Ж.Баатаржав, Цэцэн-Уул сумын харьяат, цагдаагийн хурандаа Ч.Аюурзана, Сонгино сумын харьяат, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Ургамал сумын харьяат, цагдаагийн хурандаа Ц.Ганхуяг, Сант сумын харьяат, цагдаагийн хурандаа Л.Даваажав, Цагаанчулуут сумын харьяат, цагдаагийн хурандаа П. Мягмарсүрэн гэсэн үе үеийн хурандаацолтнууд гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э