/ “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

“Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

      Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газар “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ын баярыг алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээний үеэр тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас “Буухиа” тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч М. Ханбүргэдийн гэр бүл, дэд байрыг мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Л. Сүхбат, Захиргааны тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч А. Отгонсүрэн, гутгаар байрыг бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г. Алтангэрэл, бичээч цагдаагийн ахлах М. Баясгалан нар тус тус эзлэв.
Мөрдөн байцаах тасгаас “Хөгжөөнт тэмцээн” зохион байгуулж тэргүүн байрыг Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Цэрэнчамба ахлагчтай ЭЦТ, дэд байрыг багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б. Батзаяа ахлагчтай НХЖХТ, гутгаар байрыг цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А. Баярсайхан ахлагчтай ЗЦТ-ын баг тус тус эзлэв.
    Мөн Замын цагдаагийн тасгаас гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байрыг Эрүүгийн цагдаагийн тасаг, дэд байрыг Захиргааны удирдлагын тасаг, гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг тус тус эзлэв.

    Арга хэмжээний үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны “Жуух” бичиг, ЦЕГ-ын шагнал, Цагдаагийн албаны төлөө 1,2,3-р зэргийн медалиар шагнагдсан алба хаагчдад шагналыг гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э