/ Сайн дурын хандивын аян зохион байгууллаа.

Сайн дурын хандивын аян зохион байгууллаа.

    Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Батдэлгэрийн ач охин Алтаншагайгийн Эрхсарангийн эмчилгээний зардалд сайн дурын хандив цуглуулах аяныг зохион байгууллаа.

    Тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Батдэлгэр нь цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж байгаа юм.
Ач охин Алтаншагайгийн Эрхсаран нь одоо 3 нас 10 сартай бөгөөд төрөлхийн судасны гажиг гэсэн оноштой төрсөн.
Энэхүү өвчин нь Монгол улсад эмчлэх боломжгүй бөгөөд 2017 оны зун Бүгд найрамдах Энэтхэг улсын Fortis Healthcare эмнэлэгийн эмч нар Монгол улсад ирэхэд үзүүлж шинжилгээ өгөхөд энэ оны 09 дүгээр сарын сүүлийн долоо хоногт хагалгаанд оруулахаар шийдвэрлэсэн.

    Урьдчилсан байдлаар нэг удаагийн эмчилгээний төлбөр 50 сая төгрөг болох бөгөөд үеийн багачуудын дунд эрүүл саруул бойжиж, улс орондоо ихийг хийж бүтээх иргэн болж өсөөрэй гээд А. Эрхсаран охины эмчилгээний зардалд өчүүхэн нэмэр болохоор цуглуулсан хандиваа гардуулан өглөө.

    Сайн дурын аянд нэгдсэн Завхан сургууль болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамт олонд баярлаж, талархснаа илэрхийлье.

     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э