/ Олон улсын ахмадын баяр болон “Хөдөлмөрийн алдар” тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Олон улсын ахмадын баяр болон “Хөдөлмөрийн алдар” тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Олон улсын “Ахмадын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

      Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газарт үе үед ажиллаж байсан ахмадууд болон цэргийн алба хаасны тэтгэвэртээ гарч буй Цагдаагийн дэд хурандаа С. Мөнхбаяр, Цагдаагийн ахлах ахлагч Ж. Баасанжав, Цагдаагийн ахлах ахлагч Х.Багабанди, Цагдаагийн ахлах ахлагч Ж. Батдорж, Цагдаагийн ахлах ахлагч Дэмбэрэлдорж, Цагдаагийн ахлах ахлагч Мөнхтөр, Бичиг хэргийн эрхлэгч Ч. Цолмон, Механик Батсүх нар оролцлоо.

     Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэртээ гарч буй алба хаагчдаа “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код-933/ журам”-ын 933.6-д заасны дагуу хүндэтгэл үзүүлдэг журамтай бөгөөд энэ жилийн “Ахмадын баяр” нь тэтгэвэрт гарч буй 8 алба хаагчдаа хүндэтгэл үзүүлж, үе үед ажиллаж байсан ахмадуудаа урин оролцуулснаараа онцлогтой юм.

     Хүндэтгэлийн үйл ажиллагаанд цагдаагийн газрын дэргэдэх “Энхийн харуул” хамтлагийн дуучид мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн “Хөдөлмөрийн алдар” –аа тэмдэглэж буй ахмадуудын гэр бүлийнхэн ирж хүндэтгэл үзүүлсэн өргөн дэлгэр сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э