/ “Нэг минут- нэг сая” хөгжөөнт тэмцээний ялагч тодорлоо.

“Нэг минут- нэг сая” хөгжөөнт тэмцээний ялагч тодорлоо.

       Завхан аймаг дахь Цагдаагийн газраас тасаг албадын үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын дунд зохион явуулж буй сургалт соён гэгээрүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор “ Алба сурталчлах  сарын аян”-ыг тогтмол  зохион байгуулж байна.

       Энэ сарын аяныг Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүнээс зохион байгуулж байгаа ба 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  офицер алба хаагчдын  дунд  “Нэг минут-нэг сая” хөгжөөнт тоглоомыг  зохион явууллаа. Уг тэмцээнд нийт 12 офицер алба хаагч оролцож, 6 төрлөөр хурд хүч, оюун ухаан авхаалж самбаагаа сорьсоноос Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ханбүргэд түрүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э