/ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс цагдаагийн газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс цагдаагийн газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

        Завхан аймгийн Нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

       Энэ хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, албаны бусад хүмүүсийн хамт  2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны  өдрүүдэд  Завхан аймагт зочилж, 2017-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж,  аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад “Хүүхдэд ээлтэй орон нутаг, хүүхдэд ээлтэй засаглал” сургалтуудыг зохион байгууллаа.

       Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Байгаль орчны мэргэжилтэн Ами Уихам, Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Энхнасан, “Өсвөр үе, ХДХВ асуудал” хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг нар Цагдаагийн газарт зочилж,  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э