/ “Шилдэг цагдаа-2017” ажил мэргэжил, ур чадварын 1 дүгээр шатны тэмцээний ялагч тодорлоо.

“Шилдэг цагдаа-2017” ажил мэргэжил, ур чадварын 1 дүгээр шатны тэмцээний ялагч тодорлоо.

      Завхан аймаг дахь Цагдаагийн газраас Монголын цагдаагийн байгууллагын ахлагч нарын өдрийг тохиолдуулан, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг цагдаа-2017” ажил, мэргэжил ур  чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явуулахаар шийдвэрлэсний дагуу  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 дүгээр шатны тэмцээн төвийн ахлагч бүрэлдэхүүний дунд зохион явууллаа.

     Ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг  дараахь 9 төрлөөр явууллаа. Үүнд:

  1. Хууль эрхзүйн мэдлэг
  2. Сэтгэн бодох чадвар
  3. Хэргийн газрын хамгаалалт
  4. Уран жолоодлогын тэмцээн
  5. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд ажиллах чадвар
  6. Бие бялдрын норматив үзүүлэлт
  7. Буудлагын тэмцээн
  8. АКМ  гар бууны задаргаа, угсаргаа
  9. Эрэн сурвалжлах ASAP  санд ажиллах чадвар

      Тэмцээнд цагдаагийн газрын төвийн   48 цагдаагийн ахлагч нар оролцож, авхаалж самбаа оюун ухаан, хурд хүчээ сорин оролцсоноос  Эрүүгийн цагдаагийн тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч  Л. Сүхбат тэргүүлж, Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Сэр-Од,  Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Гантулга нар удаалж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

      Тэмцээний 2 дугаар шатыг хөдөө сумдад ажиллаж буй ахлагч нарын дунд 2017 оны 11 дүгээр сард зохион явуулахаар бэлтгэлийг хангаж байна.

      Тэмцээнд амжилттай оролцсон цагдаагийн ахлагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э