/ Сургалт зохион байгууллаа.

Сургалт зохион байгууллаа.

            Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран Завханмандал сумд “Багахайрханы отрын бүсийн орон тооны бус зөвлөл”-ийн хурал, зөвлөгөөнийг  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

            Зөвлөгөөнд Монгол Улсмын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажилтнууд, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжилийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд,   Завханмандал, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Ургамал,  Эрдэнэхайрхан сумдын Засаг дарга, малчдын төлөөлөл 50 гаруй иргэд оролцлоо.

            Зөвлөгөөнд оролцогч нарт цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Баярмаа “ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудал” сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э