/ ХОЛИМОГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ХОЛИМОГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

     Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгаас алба сурталчлах аяны хүрээнд “Холимог гар бөмбөг”-ийн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн Биеийн тамирын зааланд зохион байгууллаа.
     Тэмцээнд цагдаагийн газрын төвийн болон Завханмандал, Отгон сум дахь Цагдаагийн тасгуудын ажилтан, алба хаагчид, ахмад ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхэн оролцлоо.
     Холимог гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг тамирчид оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсоноос цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүх-Очир ахлагчтай, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  Саатуулах байрны баг түрүүлж, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхбат ахлагчтай Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албаны баг, цагдаагийн хошууч Ч.Ганбаатар ахлагчтай Отгон сум дахь Цагдаагийн тасгийн багууд удааллаа.
      Мөн "Тэгш тоглогч"-оор Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албаны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Тогоохүү шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э