/ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

      Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/555 дугаар тушаал, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны Б/67 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагч нарыг "цагдаагийн цол"-оор шагналаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд болж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу Цагдаагийн ерөнхий газрын даргын мэндчилгээг танилцуулж, шагналыг гардууллаа.

       Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар:

       Цагдаагийн хошууч цолоор:
1. Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Отгонбаяр,
2. Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Батжаргал нарыг

       Цагдаагийн ахмад цолоор:
1. Идэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Нямтулгыг

Цагдаагийн ахлах дэслэгч цолоор:
1. Их-Уул сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Амгаланбаатар,
2. Цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч,
3. Жинст багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Пүрэвжаргал,
4. Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ханбүргэд,
5. Түдэвтэй сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бямбазоригт,
6. Тэс сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг нарыг

      Зэрэг дээгүүр цагдаагийн хошууч цолоор:
1. Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Идэрмөнх нарыг тус тус шагналаа.

Цагдаагийн газрын даргын тушаалаар:

      Цагдаагийн ахлах ахлагч цолоор:
1. Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагва,
2. Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч С.Бямбадорж
3. Их-Уул сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Жаргалбаяр,
4. Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Цэцэнбилэг нарыг тус тус шагналаа.

      Цагдаагийн цол шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э