/ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

         Завхан аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн алба хаагчид оролцсан ба зөвлөгөөний арга хэмжээг нээж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу үг хэлж, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн алба хаагчдын сахилга ёс зүйтэй холбоотой үүрэг, чиглэлийг танилцуулж, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэр "Цагдаагийн алба хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ" сэдвээр мэдээлэл хийлээ.
         Сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо солилцож, 2018 онд дэвшүүлэх уриалгыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Шинэ батлагдсан хууль тогтоомж, журам болон бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажид үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэх.
2. Цагдаагийн албаны нэр хүндийг эрхэмлэж, ажлын хариуцлага, харьцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллахыг дэвшүүлж уриаллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э