/ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

        Завхан аймаг дахь цагдаагийн газрын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо.
Хурлын ажиллагааг нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу үг хэлж, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан цагдаагийн газрын алба хаагч нарт шинэ онд мэнд дэвшүүлэн, ажлын өндөр амжилт хүслээ.
Дараа нь цагдаагийн газрын 2017 оны хөдөлмөрийн аваргууд болон ажил мэргэжлийн шилдэг алба хаагч нарт шагнал гардууллаа. Үүнд:
1. Цагдаагийн газрын хөдөлмөрийн аварга- офицероор, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Дашдаваа
2. Цагдаагийн газрын хөдөлмөрийн аварга-ахлагчаар, замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Нямсүрэн нар тус тус шалгарлаа.
Ажил мэргэжлийн шилдэг алба хаагчдаар доорхи ажилтан алба хаагчид шалгарлаа.
1. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч- мөрдөгчөөр, Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Амарбаяр,
2. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч-эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн ахмад Г.Цэрэнчамба
3. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч- шилдэг хэсгийн төлөөлөгчөөр Их-Уул сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Амгаланбаатар
4. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч-хэв журмын офицероор, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Пүрэвжаргал,
5. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч- замын цагдаагийн зохицуулагчаар цагдаагийн ахлах дэслэгч П.Эрдэнэбаяр,
6. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч - хэв журмын цагдаагаар, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Оргилмандах,
7. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч- хэсгийн цагдаагаар, цагдаагийн Түдэвтэй сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Түвдэнсүрэн
8. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч-цагдаа жолоочоор цагдаагийн ахлах ахлагч З.Болдбаатар,
9. Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч- аж ахуйн ажилтнаар Саатуулах байрны тогооч У.Жавзан нар тус тус шалгарлаа.
Цагдаагийн газрын 2017 оны "Тэргүүний хамт олон"-оор Нийтийн хэв журам хамгаалах тасаг шалгарч, дурсгалын зураг, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Алдархаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбаяр, Түдэвтэй сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун, мөн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Гантулга, Отгон сум дахь тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Анхбаяр, Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн харуул цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Бат-Өлзий, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Гантулга, цагдаагийн газрын галч Ц.Мөнхбаяр, Н.Мөнхбаяр нарыг Цагдаагийн газрын баярын бичгээр тус тус шагналаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Н.Янжмаад цагдаагийн дэслэгч цол олгосныг, цагдаагийн дэд ахлагч Б.Ариун-Эрдэнийг баярын бичгээр шагнасныг тус тус гардуулж, Монголын залуучуудын холбооны шилдэг залуу хуульч тэмдгээр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ханбүргэд, Завхан аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Баярмаа нар шагнагдлаа.
Засаг дарга Д.Батсайхан, гэргийн хамт хэсгийн төлөөлөгчөөр тус цагдаагийн газарт ажиллаж байсан, хадам аав, цагдаагийн бэлтгэл хошууч С. Дашбалжир агсны нэрэмжит шагналыг Түдэвтэй сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бямбазоригтод, "Одонт цагдаа" хэмээн олноо хүндлэгдсэн, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч М.Доржсэмбэ агсны үр хүүхдүүд түүний нэрэмжит шагналыг Тэс сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Намдаг нарт тус тус гардууллаа. Эдгээр шагналууд нь тус бүр нэг сая төгрөгийн шагналын сантай ба тухайн жилдээ амжилт гаргасан "Шилдэг хэсгийн төлөөлөгч", "Шилдэг цагдаа" тус бүр нэгийг шалгаруулан, шагнаж урамшуулдаг уламжлалтай.
        Мөн арга хэмжээнд өвлийн өвгөн аав цасан охидын хамт зочилж, гарын бэлгээ гардуулан, тасаг албадуудаас мэндчилгээ дэвшүүлэн, Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон цагдаагийн газрын Энхийн харуул хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Хамгийн хамгийн"-ийг шалгарууллаа.
Арга хэмжээний төгсгөлд алба хаагчдын дунд азтан шалгаруулах сугалаа явуулсан ба сугалааны "супер азтан"-аар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Идэрмөнх шалгарч, гэр бүлийн хамт ОХУ-ын Буриад улсын "Итгэлт хамба"-д аялах эрхийг хожлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э