/ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ САМБАР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ САМБАР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

      Завхан аймаг дахь Цагдаагийн газраас 2017 оны үйл ажиллагааныхаа тайланг 2018 оны 01 дүгээр сард багтаан, аймгийн 23 сум, Улиастай сумын 6 багт тавьж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Тайлангийн хурлыг цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд удирдан зохион байгуулж, хэрэглэгчийн үнэлгээний санал асуулгыг сум тус бүрийн 150 хүнээс авч, үр дүнг тооцон, сумын Засаг дарга, цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгчийн гурвалсан гэрээг байгуулах ажлыг зохион байгууллаа.
     Цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн газрын хүлээлгийн танхимд “Үйлчлүүлэгчийн хяналт үнэлгээний самбар”-ыг шинээр нээн ажиллуулж байна.
Иргэд та бүхэн цагдаагийн газраар үйлчлүүлэхдээ үйлчилгээний чанарт үнэлгээ өгөхөө мартуузай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э