/ “АХМАД-ДУНД-ЗАЛУУ ҮЕИЙН ГУРВАЛСАН ХОЛБОО” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“АХМАД-ДУНД-ЗАЛУУ ҮЕИЙН ГУРВАЛСАН ХОЛБОО” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

        Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуугийн баталсан удирдамжийн дагуу “АХМАД-ДУНД-ЗАЛУУ ҮЕИЙН ГУРВАЛСАН ХОЛБОО” арга хэмжээ 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр зохион явагдлаа.
       Энэхүү арга хэмжээний зорилго нь цагдаагийн алба хаагчид ахмад үеэсээ суралцах, шинэ залуу боловсон хүчинг төлөвшүүлэх, тэдгээрийг ажлын дадлага туршлагатай болгох, өөрийн ажил, мэргэжлийн утга учрыг ухааран таних, хувь заяагаа цогцлуулан бүтээх, албандаа хандах хандлагыг өөрчилж, идэвхи, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Арга хэмжээнд цагдаагийн ахмад ажилтнууд, дунд, залуу үеийн алба хаагчид оролцож, багш-шавийн барилдлага үүсгэж хүндэтгэл үзүүлэн, чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ.
Оролцогчдод амжилт хүсч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин С.Ганхуяг, Чандмань-Эрдэнэ лаборитори сургуулийн сурагчид болон “Энхийн харуул” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
      Мөн арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын ахмад ажилтнууд, дунд, залуу үеийн ажилтнуудын дунд цагдаагийн байгууллагад ажилласан жилийн ангилалаар эсээ бичлэгийн уралдааныг зохион явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э