/ УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

      Завхан аймаг дахь Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан удирдамжийг дагуу хэрэгжиж буй "Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээний явцын талаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөөний аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үед мэдээлэл хийлээ.
Арга хэмжээнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн нар болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга эрхлэгч нар хамрагдлаа.
      Оролцогч нарт 2018 оны эхний 2 сарын Завхан аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, "Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээний зорилгыг танилцуулж, арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах саналыг хүргүүлж, архидан согтуурахтай тэмцэх, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн төв байгууллагын бэлтгэсэн шторкийг үзүүлж, санамж, сэрэмжлүүлэг тарааж ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э