/ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

     Завхан аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын 2018 оны 1 дүгээр улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн 2018 оны 03 сарын 23-ны өдөр боллоо. Зөвлөгөөний ажиллагааг нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу үг хэлж, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Отгонбаяр "Сахилга хариуцлагын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал" сэдвээр мэдээлэл хийлээ.
      Мөн Эрүүгийн цагдаагийн тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бямбадорж, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Амарбаяр, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Оргилмандах, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Гантулга нар "цагдаагийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх" чиглэлээр илтгэл тавьж, алба хаагчдаар хэлэлцүүлэн, зөвлөгөөнд оролцогчдоос "Манлайлъя, хүндлэе, хэрэгжүүлье " гэсэн уриалгыг дэвшүүллээ.
     Зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу алба хаагч нарт сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, баталгаа гаргууллаа.
Мөн "Энхийн харуул" хамтлагийн уран бүтээлч, цагдаагийн ахлах ахлагч Д. Пүрэвжаргал шинэ уран бүтээлээсээ томилууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э