/ ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ.

      Завхан аймаг дахь Цагдаагийн газраас "Хүүхэд хамгаалал" ерөнхий арга хэмжээний хүрээнд Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөртэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бүрэн бүтэн амьдрал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. Гар зургийн уралдаанд 200 гаруй хүүхдийн бүтээл ирүүлсэнээс шилдэг 30 бүтээлээр 2018 оны 04 сарын 30 ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бага танхимд үзэсгэлэн гаргалаа. Уг үзэсгэлэнгийн бага насны ангилалд “шилдэгийн шилдэг бүтээл”-ээр Чандмана эрдэнэ лаборатори сургуулийн 3в ангийн сурагч Д.Эрдэнэсувд түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагнал, уран зургийн дугуйланд 1 сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр, Дунд насны ангилалд Чандмана Эрдэнэ лаборатори сургуулийн 7б ангийн сурагч Р.Энх-Ундрах түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагнал, уран зургийн дугуйланд 1 сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр, Ахлах насны ангилалд Жавхлант цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Г.Нармандах түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагнал, уран зургийн дугуйланд 1 сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулан баяр хүргэв. Уралдаан тэмцээнд амжилттай оролцон тусгай байранд шалграсан 27 сурагчдад өргөмжлөл, гарын бэлэг өгч урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э