/ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАР ХАМРАГДЛАА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАР ХАМРАГДЛАА.

        Тус цагдаагийн газраас “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамрууллаа.
Үзлэгээр алба хаагчдыг 15 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан, алба хаагч бүрт эрүүл мэндийн зөвлөгөө өгч, онош тодруулах давтан шинжилгээнд хамруулах ажлыг тус тус зохион байгууллаа.
        Мөн цагдаагийн алба хаагчдын эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын “Улаан загалмай” нийгэмлэгийн хуулийн зөвлөх Н.Хонгорзул, Дархан-Уул аймгийн “Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр, Завхан аймгийн Улаан загалмай хороны дарга Б.Энхбаатар нарыг урьж, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба амилуулах суурь тусламж үзүүлэх аргачлал” сэдвээр сургалт зохион явууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э