/ ЗАВХАН АЙМГИЙН ЗСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ЗАВХАН АЙМГИЙН ЗСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

     Алба хаагчдын 2 дугаар улирлын нэгдсэн цугларалтын үед Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тус цагдаагийн газарт зочилж, алба хаагч нартай уулзлаа.
Уулзалтын үед Засаг дарга Д.Батсайхан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, түүний алба хаагчийг ажил үүргээ хэвийн явуулахад нутгийн захиргааны байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах, ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр анхаарах асуудлаар санал солилцон зөвлөгөө өглөө.
       Уулзалтын төгсгөлд цагдаагийн байгууллага, алба хаагчийг ажил үүргээ хэвийн явуулах, шуурхай ажиллагаанд дэмжлэг үзүүлэн замын цагдаагийн байнгын постуудад ашиглах стандартад нийцсэн бэлэн бус торгуулийн төхөөрөмж 5 ширхэгийг Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Эрдэнэд гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э