/ "ЭРҮҮЛ ЦАГДАА" ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО.

"ЭРҮҮЛ ЦАГДАА" ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО.

       Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.
Хөтөлбөрийн нээлтийг орон нутаг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Завхан аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажиллалаа.
     Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ариунтунгалаг, Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн хөдөлмөр, хамгаалалын байцаагч, хүний их эмч, цагдаагийн ахмад М.Ичинноров, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Н.Гансувд нар цагдаагий алба хаагч, ажилчдад "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, эрүүл мэндийн сургалт зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э