/ ШИНЭЭР АЛБАНД ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ШИНЭЭР АЛБАНД ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

       Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2018 онд "Цагдаа- хууль сахиулах ажил" мэргэжлээр төгсөж, Цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчдыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
      Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр тогтоолоор "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц"-д бүртгэгдсэн 8 иргэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Завхан аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалд томилж, "цагдаагийн дэслэгч" цол олгосон байна. Үүнд:
1. Б.Билгүүн- тус Цагдаагийн газарт жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч
2. О.Мөнхжаргал-тус газарт хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч
3. П.Ганзориг-мөн газарт Завханмандал сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
4. Б.Энхболд- мөн газарт Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
5. Б.Баттүвшин- мөн газарт Баянтэс сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
6. Г.Батжаргал-мөн газарт Түдэвтэй сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
7. Ч.Мягмаржавмөн- мөн газарт Цагаанчулуут сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
8. Э.Нямсамбуу- мөн газарт Эрдэнэхайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч
Шинээр ажилд томилогдсон алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э