/ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

      Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдад цагдаагийн цол олгох, Хууль дотоод хэргийн яамны сайдын болон Цагдаагийн ерөнхий газар, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар шагнаж урамшуулсаныг гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Үүнд:
Хууль зүй, дотоод хэргийн яамны:
1. "Цагдаагийн алдар" тэмдгээр, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Уранбор
2. "Хүндэт жуух бичиг"-ээр ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.Ганбат нар
ЦЕГ-ын даргын тушаалаар:
1. Хугацааны цагдаагийн хошууч цолоор: ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад П.Батзориг
2. Цагдаагийн дэслэгч цолоор: хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Угтахбаяр, Б.Батзаяа нар
3. "Цагдаагийн гавъяа" тэмдгээр: хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад М.Чулуунбаатар
4. "ЦЕГ-ын хүндэт жуух бичиг"-ээр Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Жамбалдорж, мөн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Мягмардорж, мөн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Батжаргал нар
5. "Спортын алдар" тэмдгээр Сонгино сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөр,
Цагдаагийн газрын даргын тушаалаар:
1. Сургагч ахлагч цолоор: Монгол банкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Нацагдорж
2. цагдаагийн ахлагч цолоор: хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мягмар, Завханмандал сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Гантөмөр, Түдэвтэй сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Анхбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Сандагдорж нар тус тус шагнагдлаа.
Мөн ЦЕГ-ын газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн "Баярын бичиг"-ээр мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бямбадорж, Замын цагдаагийн албаны "Баярын бичиг"-ээр, цагдаагийн дэд ахлагч Э.Очирхүү нар болон цагдаагийн "Албаны төлөө-1, 2, 3" дугаар зэргийн медалиар нийт 20 цагдаагийн алба хаагч шагнагдлаа.
Шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э