/ “МАЛЫН ХУЛГАЙ-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

“МАЛЫН ХУЛГАЙ-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

     Тус цагдаагийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Малын хулгай-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал мах, түүхий эд бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжид тавих хяналтыг сайжруулах, мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас хамтранарга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт явуулын постуудыг эргүүлийн 8 чиглэлд ажиллуулахын зэрэгцээ төв суурин газруудын орж, гарах замын байнгын постуудад цагдаагийн ажилтнуудыг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлж байна. 
    Арга хэмжээний зардалд аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2,0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. 
Идэш хоолны цаг болж байгаатай холбогдуулж гарал үүсэл нь тодорхойгүй мал, мах тээвэрлэснээс болж Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцогдож байна. Иймд иргэд хуулиа чандлан сахиж, зохих зөвшөөрөлтэй, нотлох бичиг баримтаа бүрдүүлж явж байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э