/ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Завхан аймаг дахь Цагдаагийн газраас "Цахим орчинг зөв болгоё”аяны хүрээнд "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагын "Завханхангай" орон нутгийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын Чандань эрдэнэ лаборатори сургуулийн багш сурагчдын дунд” Биднээс эхэлье” 10 хоногийн аяныг 2018 оны 11 сарын 15-ны өдрөөс мөн сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Биднээс эхэлье” аяны хүрээнд сурагчдын дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаануудыг зарлаж, сургууль хамт олноороо цахим орчинд зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх болон ухаалаг гар утаснаас татгалзах ажлыг үе шаттай сайн зохион байгуулж ажиллалаа. 2018 оны 11 дүгээр сроын 27-ны өдөр 10 хоногийн аяны хаалтын үйл ажиллагаа буюу уралдаан тэмцээнийг дүгнэж шалгаруулах, аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах өдөрлөгийн арга хэмжээг сургуулийн урлагийн зааланд амжилттай зохион байгууллаа.
         Тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Цахим орчинг зөв болгоход бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн, уралдаанд 10б ангийн сурагч Э.Хулан тэргүүлж, 10в ангийн сурагч Н.Энхжин дэд байранд, 10в ангийн сурагч Б.Бямбацогт гутгаар байранд, 10а ангийн сурагч Г.Тунгалаг, Б.Ундармаа тусгай байранд шалгарч, Мөн дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Биднээс эхэлье” сэдэвт гар зургийн уралдаанд 8а ангийн сурагч Б.Энхгэрэл тэргүүлж, 6в ангийн сурагч Б.Отгончимэг дэд байрт , 7а ангийн сурагч Я.Аззаяа гутгаар байрт, 6а ангийн сурагч С.Пүрэвсүрэн тусгай байрт тус тус шалгарч, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнагдлаа. Аяны хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх санаачлагтай сайн ажилласан нийгмийн ажилтан багш С.Эрдэнэжаргалыг “Цагдаагийн газрын баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Өдөрлөгт цагдаагийн газрын энхийн харуул хамтлагийн дуучид болон сурагчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Maribel:
164.92.156.61
https://Rocketqueen-1.win/
2024-03-04 20:23:23
Santiago:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-03-13 02:30:45
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э