/ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

      Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшуулсаныг гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр боллоо. Үүнд:
Хууль зүй, дотоод хэргийн яамны:
1. "Цагдаагийн алдар" тэмдгээр, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Батхишиг, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Хадбаатар, Түдэвтэй сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Гантулга.
2. "Хүндэт жуух бичиг"-ээр Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Цэрэнчамба, Товцог багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхсайхан.
ЦЕГ-ын даргын тушаалаар:
1. "Цагдаагийн гавъяа" тэмдгээр: Цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч
4. "ЦЕГ-ын хүндэт жуух бичиг"-ээр Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Батзориг, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Рэнцэнсодном, Их-Уул сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Амгаланбаатар, зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Алтаншагай, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Цэцэнбилэг, бичээч, цагдаагийн ахлах ахлагч М.Баясгалан, Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Баярмаа, эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Нэмэхбаяр нар тус тус шагнагдлаа.

АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э